etoim.mn
photos/5a27adc39e9bc06122017164347.jpg

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судас, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнүүдийн гол хүчин зүйлийн нэг нь илүүдэл жин, таргалалтын асуудал юм. 2016 оны статистикаар насан хүрэгчдийн 31,1 хувь нь илүүдэл жинтэй байгаа бол таргалалтаар өвчилсөн хүмүүс нийт хүн амын 10 орчим хувийг эзэлж байна. Харин 6-11 насны сурагчдын 28.6% илүүдэл жин, таргалалттай байна.

Тэгвэл дэлхийд 5-19 настай 340 сая хүүхэд таргалалт, илүүтэй жинтэй болох нь тогтоогдсон байна. 

Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэнд нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнхи архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс  үүдэлтэй болохыг судлаачид нотолжээ.

Таргалалт, илүүдэл жингийн эсэрг ямар нэг хариу арга хэмжээ авахгүй бол энэ тоо жил бүр нэмэгдсээр байх ба  илүүдэл жин, таргалалтын хувь нэмэгдэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүнд:

Хооллолтын мэдлэггүй , буруу дадал:   

Хөдөлгөөний идэвхи хангалтгүй:

ТВ үзэх, компьютер тоглоом, гар утас зэрэг нөлөөлж байгаа бөгөөд мөн судалгаагаар 4 сурагчийн 1 нь өдөр бүр ядаж 60 минутын идэвхитэй хөдөлгөөн хийдэг бол  4 сурагчийн 3 нь идэвхитэй хөдөлгөөн хийдэггүй байна.

Хоол, хүнсний эрсдэлтэй орчин:

Хүүхдүүд хоол, хүнсний эрсдэлтэй орчинд амьдарч байгааг “Сургуулийн хоол, хүнсний орчин: хоол хүнсний зар сурталчилгаа” (2012)-ны дүн баталж байна.Тухайлбал:

•         Буфетээр худалдаалж буй нийт 285 нэр төрлийн ундаанаас 240 буюу 85 хувь нь чихэр ихтэй, хийжүүлсэн ундаа байв.

•         “Үдийн цай”-гаар өгч буй бүтээгдэхүүний 40 орчим хувь нь “эрүүл бус хүнс”-ний ангилалд хамаарах  бүтээгдэхүүнүүд байна

•         Сургуулийн ойр орчинд  1459 брэнд бүтээгдэхүүний зар сурталчилгаа илрүүлсэн бөгөөд 92 хувь нь “эрүүл бус” хоол хүнсний зарсурталчилгаа байжээ.

ХҮҮХДИЙН ИЛҮҮДЭЛ ЖИН, ТАРГАЛАЛТЫН УЛМААС ЭРҮҮЛ МЭНДЭД УЧРАХ ЭРСДЭЛ

Илүүдэл жин, таргалалттай байсан нийт хүүхдийн 50% нь амьдарлынхаа туршид тарган хэвээр үлддэг. 

Эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?

Өсвөр үеийнхэн зөв хооллох мэдлэг, дадалтай болсноор илүүдэл жин, таргалалтаас сэргийлж, жингээ хянаж чадна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд зөв хооллох мэдлэг олгох, дадал эзэмшүүлэх нь зөвхөн тэдний асуудал биш бөгөөд гэр бүл, эцэг, эхийн анхаарал халамж онцгой байр суурь эзэлнэ. Мөн төр, засгийн дэмжлэг, сургууль, анги хамт олон, найз нөхөд, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын оролцоотойгоор үр дүнд хүрч чадна.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

naraa naagii

[202.5.198.11]

2018-11-15 13:08:20

Зочин

[202.5.198.11]

2018-11-15 13:08:00