etoim.mn
photos/5a4711d521d1a30122017121101.jpg

 Үнэтэй сүрчиг сайхан үнэртэж, таны биед удаан тогтоно гэсэн найдвар үгүй. Гагцхүү та сүрчигийг зөв аргыг хэрэглэж байж биедээ удаан тогтоон, хадгалж чадна. Тиймээс уншигчдадаа зориулж үнэртэй усны үнэрийг хэрхэн удаан тогтоох аргыг танилцуулж байна. 

Олон төрлийн үнэр зохицохгүй

Та олон төрлийн үнэр дарагчийг нэгэн зэрэг хэрэглэдэг хүмүүсийн нэг биш биз? Хэрэв тийм бол ядаж нэг брэнд эсвэл нэг төрлийн үнэртэнгүүдийг ашиглаж байгаарай. Учир нь өөр төрлийн үнэр дарагч түрхсэн байх үед таны сүрчигний үнэр тэр дунд магадгүй алга болох эрсдэлтэйг бүү мартаарай.

Сүрчиг тус бүр цаг хугацаатай

Та гадаа цаг агаараас хамаарч өглөө ямар сүрчиг түрхэхээ шийдэж байгаарай. Өдрийн цагаар анхилуун болон зөөлөн үнэртэй, харин оройн цагаар хурц үнэртэй сүрчиг түрхэх хэрэгтэй. 

Арьсан дээр үү эсвэл хувцас дээр үү?

Үнэрийг хамгийн сайн хадгалж чаддаг хувцасны материал бол амьтны үс, даавуу болон ноолуур билээ. Сүрчиг нь цагаан өнгийн хувцсыг аажим аажмаар гандуулах хандлагатай байдаг тул та дараа  түрхэхдээ сайтар анхаараарай.

Гараараа бүү үр  

Хүмүүсийн хийдэг нийтлэг алдаа  бол сүрчигээ гарандаа түрхэчихээд дараа нь үрэх юм. Энэ нь тааламжтай үнэрийг гаргадаг элементийг нь сүйтгэчихдэг гэнэ шүү. Харин үүний оронд зөөлөн даавуу ашиглахыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

Хаана түрхэх хэрэгтэй вэ?  

Чихний араар болон хүзүү хэсэг:  Энэхүү хэсэгт цусны эргэлт эрчимтэй явагддаг учир үнэртэй ус тухайн биеийн дулаантай төгс зохицож улмаар тааламжтай үнэрийг гаргахад тусалдаг байна.  

Үс: Үсний бүтцээс хамаараад үнэртэн илүү сайн шингэж өгдөг

Хүзүүний ар хэсэг: Энэхүү газарт сүрчиг маш сайн үнэрээ хадгалж чаддаг боловч, өвлийн цагаар түрхэхэд тохиромжгүй юм. Учир нь гадуур хувцаснаас болж хүзүү хэсгээрээ хүн илүү их хөлрөх хандлагатай байдаг учир энэ нь үнэртэй усны тогтоцыг үгүй хийдэг байна.

Тохой хэсэг:  Хүнтэй яаралтай уулзах хэрэг гарвал тохойн хэсэгт сүрчиг цацаарай. Учир нь сүрчигний үнэр тухайн хэсэгт хамгийн удаан тогтдог бөгөөд үнэр нь таниас бүтэн долоо хоног ч арилахгүй байж ч мэднэ.  

Дахин сануулахад: 

1.  Сүрчгийг сэрүүн газар хадгалж хүчил төрөгчөөс холдуулах нь чанарыг алдагдуулдаггүй.  2.  Гоёл чимэглэл рүүгээ хэзээ ч битгий сүрчгээ цацаж байгаарай.  3.  Тослог ихтэй арьсанд сүрчиг илүү сайн хадгалагддаг учир та түрхэхээсээ өмнө чийгшүүлэгч тосоо түрхэхээ мартуузай. 

 

 

Таалагдахгүй байна

13
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[49.196.149.241]

2018-08-10 15:06:28