Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/103129.jpg

Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам энэ амралтын өдрүүдэд Хүй 7 худагт зохион байгуулагдана.  Нийслэлийн ЗДТГ, Гандантэгчэнлин хийд хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулсаар 3 жил болж байна.

Тус наадмын үеэр  “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.

Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна. Өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор үзэх боломжтой юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын өдрүүдэд “Хүй 7 худаг-5 шар” чиглэлд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлнэ. Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх ба үнэ тарифын хувьд Том хүн-1000 төгрөг, Хүүхэд-200 төгрөгөөр үйлчилж байна. Ингээд хоёр өдрийн наадмын хөтөлбөртөй танилцана уу. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.114]

2018-08-05 17:55:03