Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/sukamiskin.jpg

Индонезийн Бандун хотод байрлах Сукамискин шийдвэр гүйцэтгэх газарт авлигын гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлуудад шоронгийн удирдлагуудын зүгээс “онцгой багц” санал болгодог байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, ял эдэлж буй хоригдлууд нь “онцгой багц” нэрийн доор тансаг зэрэглэлийн өрөөнд байрлах, 200,0 сая рупиагаас (13800 орчим ам.доллар) 500.0 сая рупиа (34500 ам.доллар) төлөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт чөлөөтэй орж, гарах эрхтэй байжээ.    Энэхүү “төлбөр”-ийг төлснөөр хоригдлууд өөрийн өрөөний түлхүүрийг эзэмшиж, хүссэн үедээ шоронд эргэн ирэх эрхтэй болдог байна. Индонезийн Авлигыг устгах хорооны дэд дарга Лаоде Мухаммед Сиарифын хэлснээр 7 сарын 21-ний өдөр тус хороо дээрх хэрэгтэй холбогдуулан нэг шоронгийн ажилтан, хоёр ялтан зэрэг дөрвөн хүнийг баривчилсан байна. Хорооны хийсэн шалгалтаар тус шоронгийн хэд хэдэн өрөөг зочид буудлын өрөө мэт засаж,  агааржуулагч, зурагт, хөргөгч зэргээр тохижуулсан байжээ.

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх