etoim.mn
photos/e8528c4741b88f6a1f194f968661a030.png

Лэйди Гагагийн Хятад дахь шүтэн бичрэгчид нь түүнийг далай ламтай уулзсанд нь шүүмжлэлтэй хандаж байна.

Тээрээр өөрийн цахим хуудсандаа Төвдийн Шашны Тэргүүн Далай Ламтай хийсэн уулзалтынхаа тухай нийтэлсэн байна. Лэйди Гага бол Хятадад нэр алдар нь цуурайтсан Европийн цөөн хэдэн одын нэг билээ.

Гэвч Гага Далай Ламыг нэр төдийн хүн хэмээн ихэд дургүйцдэг олон олон шүтэн бишрэгчдийнхээ урамыг хугалсан байна.

Далай Лам “Би Төвдийн бие даасан байдлыг хүлээн зөвшөөрдөггүй автонамит засаглалтай Хятад улстай харилцахдаа дунджийг баримтална” хэмээн хэлжээ.

Хятадын эх газарт алдартай Лэйди Гага Далай Ламтай хийсэн уулзалтынхаа үеэр Хятадын тогтсон хэвлэл мэдээлэл, энтертаймент үзүүлбэрүүдийн тухай олон зүйлийг ярьжээ.

Түүний энэ сарын 26-нд хийсэн энэхүү уулзалт нь хэвлэл мэдээллийнхэний хараанд өртсөн боловч олон нийт хараахан анхааралдаа аваагүй байсан билээ.

Мөн Вэйбод түүний талаар шуугиж байгаа шүтэн бишрэгчид нь Хятадад хийх түүний тоглолт цуцлагдан, цаашид ямар нэгэн тоглолт хийхийг нь хориглох байх хэмээн таамаглаж буй аж.

Гагатай адил Далай Ламтай уулзсан, холбоотой гэх шалтгаанаар олон дуучдын тоглолтыг цуцалж байсан байна.

Жишээ нь дуучин Селена Гомез  энэ оны наймдугаар сард Хятадын Шангхай, Гуанзауд аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байсан боловч Далай Ламтай хамт татуулсан зургаа интернетээр шэйрлсэнийх нь төлөө тоглолтыг нь цуцалсан байна.

Өнгөрсөн ес дүгээр сард Шангхай, Бэйжинд тоглолтоо хийх гэж байсан Бон Жови хамтлагийг өмнөх тоглолтынхоо үеэр Далай Ламыг дүрсэлсэн хэмээн тоглолтоо хийх эцсийн мөчид нь тоглолтыг нь хоригложээ.

Мөн долдугаар сард Марүүн 5 хамтлагийн Шанхайд хийх аялан тоглолт ч мөн адил Далайн Лам тэдний тухай твиттерээр жиргэснээс болж цуцлагдсан байна.

Эх сурвалж: BBC

Etoim.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх