Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/-31072018-1533025650-1572876713-shi_jinping.jpg

Хятадын коммунист нам 2018 оны эхний хагаст 37,000 гаруй ажилтныг арвич хямгач байдал, ёс зүйгээ алдсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шийтгэжээ. Үүнд сайдын түвшний нэг хүн багтаж байгаа юм.

Хятадын авлигатай тэмцэх агентлагийн мэдээлснээр зөвшөөрөгдөөгүй шагнал урамшууллыг өгөх, бэлэг солилцох, улсын автомашиныг зүй бусаар хэрэглэх зэрэг зөрчил хамгийн түгээмэл тохиолджээ.

Цаашлаад засгийн газрын хөрөнгийг хууль бусаар ашигласан, барилгын зөвшөөрлийг замбараагүй олгосон зэрэг зөрчил ч илэрсэн гэнэ.

Зургаан жилийн өмнө Ши Жиньпин ерөнхийлөгч болсныхоо дараа авлигын эсрэг дорвитой арга хэмжээг авч эхэлсэн билээ.

2012 онд намын эрх баригчид ажилтнуудыг арвич хямгач байх, зардлыг хянах дүрэм журам болох “eight-point code”-ийг гаргасан юм. Тум кампанит ажлыг зарлахаас өмнө Хятадын төрийн ажилтнууд бага цалинтай ч үрэлгэн амьдралын хэв маягтай байжээ.

Хятадын авлигатай тэмцэх агентлаг 2012 оноос хойш 1,5 сая хүнийг шийтгэсэн байна. Түүнчлэн 200 гаруй голфын газар болон хэдэн зуун шаардлагагүй засгийн газрын албан газрыг хаасан юм. 

Эх сурвалж: Guardian

 

 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх