etoim.mn
photos/ccdfdfefgrgr.jpg

Олон улсын стандартад нийцсэн “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. “360 градус” төслийн хүрээнд хийгдэж байгаа энэ талбайг төсвөөс нэг ч төгрөгийн дэмжлэггүйгээр, байт харвааны баг тамирчид өөрсдөө манлайлж, зөвхөн иргэд, дэмжигчдийн хандиваар богино хугацаанд бүтээн байгуулжээ.

Тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагираг босгох бөгөөд Монголын байт харваачдаас ирээдүйн олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид онцолж байна. “360 градус” төслийг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан санаачлан, Монголын байт харвааны  холбооны  Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх