etoim.mn
photos/jscreenshot-f8b3f0ub-900x500.jpg

Нүд нь сохорч болзошгүй байсан өвчтөнүүдийн хараа генийн эмчилгээний тусламжтайгаар сайжирч, энэ нь анагаах ухааны салбарт бас нэгэн дэвшил авчирсан талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Их Британийн эрдэмтдийн хийсэн клиник судалгааны үр дүнд генийн эмчилгээгээр сайжирсан хараа эргэн муудалгүй, тогтох боломжтой гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Ингэснээр удамшлын шалтгаанаар хараагүй болох магадлал өндөртэй байсан өвчтөнүүдийн харааг генийн эмчилгээний тусламжтай сэргээх боломжтой боллоо хэмээн шинжээчид онцолж байна. Харин шинэ он гарсаар янз бүрийн генийн эмгэгээс үүдэлтэй хараагүй болох аюулыг генийн эмчилгээний тусламжтай эмчлэх туршилтаа эрдэмтэд эхлүүлээд байгаа юм. Сохролтын эсрэг генийн эмчилгээ гэдгийг эмч мэргэжилтнүүд дараах байдлаар тайлбарлаж байгаа юм. Генийн эмгэгээс үүдэн хараагүй болж байгаа хүнд тухайн генийн ажиллагаатай хувилбарыг нүдний уг руу тарьснаар, энэ гень эсийн нөхөн төлжилт явагдахад туслалцаа үзүүлэх юм. Дээрх аргаар хүний харааг нөхөн сэргээх эмчилгээг Их Британийн 14, АНУ, Канад, Герман, зэрэг бусад орны 18 өвчтөн дээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд туршилт хийжээ.

Туршилтын үр дүнд Оксфордын их сургуулийн судалгааны баг Хорой-Деремия гэх ховор эмгэгийг эмчлэх боломжтой болсон. Энэ эмгэгтэй хүн эцэг эхээсээ алдаатай ген өвлөн авснаасаа үүдэн нүдний торлог бүрхэвчнийх нь эсүүд аажмаар үхжиж, хараагүй болдог юм. Харин генийн эмчилгээгээр ийм эмгэгтэй хүмүүсийг хараагүй болох аюулаас авраад зогсохгүй, үхжиж байгаа зарим эсийг нь нөхөн төлжүүлж, ингэснээр хараа эргэн сэргэж, сайжирч байгааг тогтоосон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх