etoim.mn
photos/800x-1.jpg

Хэдхэн жилийн өмнө Бразилын хамгийн баян эрхмээр нэрлэгдээд байсан Эйке Батистад шүүхээс авлига, мөнгө угаасан хэргээр 30 жилийн хорих ял оноосон байна. Яллагч талын хэлснээр тэр Рио-де-Жанейро хотын даргад 16,5 сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдэн 2016 оны 11 дүгээр сард баривчлагдсан ажээ. Хэрэгт холбогдсон хотын даргыг бас шийтгэж, 22 жил 8 сарын хорих ял оноожээ. Батистагийн хувьд 2017 оны 1 дүгээр сарын сүүлчээр баривчлагдсан байна. Түүнийг төрийн өмчит “Петробрас” компанийг шалгах “Тээврийн хэрэгслийн угаалгын газар” гэх ажиллагааныхаа хүрээнд шалгажээ. “Форбис” сэтгүүлийн бичиж байснаар, тэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 8 дугаар байранд жагсдаг байжээ. Түүний байгуулсан компани газрын тос олборлолт, уул уурхай, усан боомт, зочид буудлын сүлжээтэй байсан юм байна. Гэвч 2013 онд Батиста хөрөнгийнхөө 90 хувийг алдсанаар дэлхийн баячуудын жагсаалтаас хасагджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх