Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/i_580x425_025629086.jpg

Өөрийнхөө ажилладаг байсан банкнаасаа 485 сая ам.доллар завшсан Хятадын иргэнийг шилжүүлэн өглөө гэж АНУ-ын эрх бүхий байгууллага мэдээлсэн байна. Хэргийн эзэн Шу Чаофан гэгч БНХАУ-ын Гуандонг мужийн Кайпинг хотын банкны захирлаар ажилладаг байсан бөгөөд 2001 онд АНУ руу оргон зайлжээ. Гэсэн ч хоёр орны эрх бүхий байгууллага идэвхтэй хамтран ажиллаж, 2003 онд түүнийг баривчилсан байна.

БНХАУ-ын Сахилга батыг хянан шалгах хороо, АНУ-ын эрх бүхий байгууллагатай тохиролцоо хийж, түүнийг эх орондоо буцаж очихыг шахах хүртэл тэр 2009 онд гэмт хэрэгт буруутгагдан 25 жилийн хорих ял авч, АНУ-д хоригдож байжээ.

Хятад улс Шу-гийн завшсан хөрөнгөөс 300 сая ам.долларыг эргүүлэн авч чадсан байна. Хятадын эрх бүхий байгууллага гэмт хэрэгтнүүдийн гэр бүлд шахалт үзүүлэн, тэдэнтэй холбоо барьж, тэдний байршлын талаар мэдээлэл олж өгөхийг шаардаж байгаа боловч БНХАУ-ын шүүхийн тогтолцооноос болж хэрэгтнүүдийн дийлэнх нь байгаа Австрали, Канад, АНУ-ын Засгийн газар мэдээлэл өгч, туслаахаасаа татгалзаж байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ЖОН

[66.181.185.87]

2018-07-27 16:24:21

НӨГӨӨ ЦААЗ ЯЛТАЙ БОЛ ШИЛЖҮҮЛДЭГГҮЙ АНУ-ЫН ХҮНИЙ ЭРХ ЯРЬДАГ НЬ ХААЧАА ВЭ.АНУ ЮМ БОЛГОН ХУДАЛ ХУУРМАГ ИТГЭХЙН АРГАГҮЙ..