Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/059ec3ffa91f21a92c43cc30edda0db8.jpg

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран наймдугаар сарын 11-15- ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулах гэж байна. 

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6 -р их наадам болох бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид Хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. Энэ үеэр Соёлын биет бус өвийн ай савд багтах  “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах аж.

   

Уг үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчууд, бизнесийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой юм байна.

 

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн, худалдаа нь дор дурдсан 10 төрлийн хүрээнд зохион байгуулагдана.

  1. Монголын үндэсний хувцасны гар урлал

  2. Уламжлалт эсгий гар урлал

  3. Уламжлалт арьс ширэн гар урлал

  4. Монгол зургийн уламжлалт гар урлал

  5. Монгол сийлбэрийн уламжлалт гар урлал

  6. Уламжлалт уран хатгамал, оёдол, нэхэх сүлжих гар урлал

  7. Уламжлалт наамлын гар урлал

  8. Үндэсний хөгжмийн зэмсэгийн гар урлал

  9. Мал аж ахуйн тоног хэрэгсэлийн гар урлал

  10.  Монгол дарханы гар урлал

“Нүүдэлчин Монгол” наадмын үеэр зохион байгуулагдах уг үзэсгэлэн, худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон түмэнд дуудлага худалдаагаар худалдаалах боломжийг оролцогчдод олгож буй аж.

Ц.Анударь

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх