Тэргүүний сурагчид нэг сая төгрөгийн батламж гардлаа

etoim.mn
photos/7b677c61209f9de8ee14450e453c31e2.jpg

Элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноогоор 800 оноо авсан, улсын төрөлжсөн олимпиадад эхний гурван байрыг эзэлсэн есөн сурагчид тус бүр нэг сая төгрөгийн батламжийг гардууллаа.

Өвөрхангай аймгийн ИТХ-аас зарласан “Хүүхэд хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч, дээрх болзлыг хангасан хүүхдүүдийг шагнан урамшуулах журмыг баталсан байна.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн нар сурлагаараа манлайлсан хүүхдүүдэд баяр хүргэж, амжилт хүсээд сонгосон мэргэжилдээ тууштай, идэвх зүтгэлтэй суралцан аймаг орон нутагтаа бүтээлч, элгэмсэг иргэн болохыг хүсэн ерөөв.

Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд 1626 хүүхэд ЭЕШ өгч, их, дээд сургуульд элсэн суралцах хэмжээст оноогоор тэргүүлэх хэмжээнд явж байна. Аймгийн Боловсролын салбар уг амжилтыг сүүлийн 10 гаруй жилийн туршид хадгалж байгаа аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх