Үерийн аюулаас сэргийлээрэй

etoim.mn
photos/13669090_1136000013113325_2462685363303443120_n.jpg

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үертэй байна.

Усархаг аадар борооны эрчимшлээс шалтгаалан жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дээрх голын дагууд аялал амралт зугаалгаар явахгүй, бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг сайн харж хамгаалах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, нэгдсэн зохион байгуулалттай амралт, аялал зугаалгаа зөв зохицуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх