Г.Чинзоригийн зээрд морь эрлийз дээд ангилалд түрүүллээ

etoim.mn
photos/olloo_mn_1531456167_erliiz.jpg

Энэ жилийн баяр наадмын Уяачдын наадмын эрлийз морьдын дээд насны ангиллын уралдаан Хүй 7 худагт болов. Тус уралдаанд нийт 100 шандаст хурдан хүлэг бүртгүүлснээс 90 нь морь уралдлаа.

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Чинзоригийн зээрд түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат О.Рэнчинжүгдэрийн бор аман хүзүүдлээ.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Манлай уяач Б.Энхболдын хонгор гуравт, Төв аймгийн Батсүмбэр уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар дөрөвт, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Ч.Цэрэнбатын янзага хул айргийн тавд хурдаллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх