Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/-11042014-1397204699-1160029953-huuhed.jpg

Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн наадамчин олны аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Өдрийн 17 цагийн байдлаар 12 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна. Наадамчин олон Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх