Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/mori.jpg

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд газар газрын шандаст 261 хурдан даага бүртгүүлснээс 112 нь гарааны зурхайгаас хөдөлсөн.

Дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Нэргүйн Баярхүүгийн хүрэн даага түрүүллээ. Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуу Төмөрхүрээгийн Төрмөнхийн хүрэн даага хурдаллаа.

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Пэлжээгийн Батбаярын хээр, айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул Батсуурийн Энхбаярын халтар, айргийн тавд Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Норовсамбуугийн хүрэн халзан даага давхилаа. 

Дашрамд дурдахад, дааганы уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн бор даага барианд түрүүлж орсон ч эрлийз гэж хассан байна. Тиймээс аман хүзүүдсэн даагыг түрүүлүүлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх