Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/f2387d548a7993df18d54b4aa117f8d0addc4f61.jpeg

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, сумын Алдарт уяач Баянжаргалын Баттөрийн Бидэрт халиун азарга түрүүллээ.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан аман хүзүүдэв. Айргийн гуравт Төв аймгийн  Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Д.Баянбатын "Наран хонгор", айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд, айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хүрэн хурдаллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх