Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1ci5sq0061t2qlj81m7oras7771.jpg

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 336 морь уралдлаа.

Их насны морьдын уралдаанд Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн Залуу зээрд түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын Батсайханы Саянсанаагийн хээр хурдаллаа.

Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан, айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн давхилаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх