Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1492570533_olloo_mn_1487047418_xd6f4g6x54gdf4gb.jpg

МХЕГ, ОБЕГ-ын даргын хамтарсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зохион байгуулах газар, бусад барилга байгууламжийн чанар,орчны болон хүсний эрүүл ахуй, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд удирдлагаас өгсөн үүргийн дагуу 2018.07.02-нд БГД-ийн 18-р хороонд үйл ажиллагаа явуулж буй Айван тайшир ХХК-ны Чилэгүн зочид буудалд хяналт шалгалт хийхэд буудлын өрөөний үйлчилгээ, цэвэрлэгээ туйлын хангалтгүй, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, зочдод халуун хоол ундаар үйлчилдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 5 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага өгч, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж арилгаагүй зөрчилд 500 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж ажилласан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх