Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/44qded3z.jpg

Малчид, иргэдийн анхааралд: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хуртай байх тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07-р сарын 09-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт 23 хэм, 20цагт 20 хэм дулаан байна.

2018 оны 07 дугаар сарын 09-ний 20 цагаас 07 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2018 оны 07 дугаар сарын 11-нээс 07 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12,14-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 13-наас ихэнх нутгаар дулаарна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх