Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/192506-13092016-1473735876-1980817477-tug.jpg

Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийг албан татвар хураах хуулийн хугацаа 06 сарын 1-нээр дуусгавар болсон. Сүхбаатар Дүүргийн Татварын хэлтсээс тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгжийг албан татвар, төлбөрт бүрэн хамруулах зорилгоор 1-20 хороонд болзолт уралдаан зарласан юм.

Төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр сар гаруй хугацаанд зохион байгуулсан болзолт уралдааны дүнг танилцуулж, амжилттай оролцсон хороодод шагналыг нь гардууллаа. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийг албан татвар, төлбөрт хамруулсан үзүүлэлтээрээ I байрт 20 дугаар хороо II байрт 7 дугаар хороо III байрт 3 дугаар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Дүүргийн хэмжээнд эхний хагас жилийн байдлаар АТБӨЯХ-ийн албан татвар, төлбөрөөс төсөвт 3 тэрбум 760 гаруй сая төгрөгийн төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 92.35 хувьтай биелүүлээд байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх