Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0b24e6d5003bc77da8b765696ceff979df804370.jpg

Энэ сарын 1-7-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян-2018”-ыг орон нутагт, хүн амын зүрх судасны өвчлөл, ялангуяа цусны даралт ихсэх өвчний өвчлөл, нас баралт өндөртэй Хангайн бүсийн Булган, Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулав.  

Аяны үйл ажиллагаа дээрх хоёр аймгийн төв талбайд олон нийт, ард иргэд рүү чиглэсэн нээлттэй өдөрлөг хэлбэрээр зохион байгуулагдаж, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг, үзлэг оношилгоо хийгдэж, иргэдэд цусны даралт ихсэх өвчин, түүнд хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, хүндрэлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх амьдралын эрүүл зөв дадал олгох эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийлээ.

Аяны хугацаанд дээрх хоёр аймгийн нийт 2168 иргэн (эрэгтэй 38.5%, эмэгтэй 61.5%)-д цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг үзлэг, үнэлгээ хийгдэж, 280 иргэнд цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлийн талаарх эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, 578 иргэнийг зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа.

Мөн аяны хугацаанд хоёр аймгийн эрүүл мэндийн газар, түүний харьяа нэгдсэн эмнэлэг, сум дундын болон сум, баг, өрхийн 128 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг цусны даралт ихсэх өвчний Олон улсын болон Монгол улсын шинэчлэгдсэн эмнэлзүйн удирдамжийн сургалтанд хамруулж, цусны даралт ихсэх өвчний үеийн амьдралын зөв дадал зан үйл, эрүүл хооллолт, идэвхитэй дасгал хөдөлгөөний зөвлөгөө өгөх арга зүйгээр хангаж ажиллав.

Аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт цусны даралт хэмжиж, зөвлөгөө мэдээллээр хангах байнгын ажиллагаатай цусны даралтын эрүүл мэндийн булан байгуулан хүлээлгэж өглөө.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2018” ирэх есдүгээр сард Архангай Баянхонгор, Дорноговь аймаг, Замын-Үүд чиглэлд үргэлжилнэ.

Ц.Анударь

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх