Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/өаөа.JPG

Хүн бүр бие бялдраа чийрэгжүүлж, өвчин эмгэг тусах, эрт өтлөхөөс урьдчилан сэргийлж, ажиллах чадвараа алдахгүйн тулд өглөө сэрмэгц байнгын хөдөлгөөн дасгал хийх шиг сайн “ам байхгүй” билээ.  Иймд бие чийрэгжүүлэх долоон цэг нээх гэж алдаршсан хий бясалгалыг танилүцуулья.

Нэг: ҮС САМНАХ: Хийх арга: Хоёр гарын арван хурууг сарвайлган хагас атгаж, үсний урд талаас баруун, зүүн тийш үс самнах байдлаар хийнэ. Эмчилгээ: Толгой өвдөх, нүд бүрэлзэх , хамар бөглөрөх, чихээр хатгах, ухаан алдах, цагаан мах эргэх зэрэг өвчнийг анагаахад тустай.

Хоёр: ХӨМСӨГ ИЛЭХ: Хийх арга: Эрхий хуруугаараа чамархай дээрээ дарж, хоёр гарын алгыг доош харуулан, долоовор хуруугаа хагас нугалан хөмсөгний гол цэг дээр тавьж, эрхий хурууны зүг татаж хөмсгөө илэх байдлаар хийвэл толгой өвдөх болон хамрын өвчин, нүдний хараа муудах зэрэгт сайн  нөлөө үзүүлнэ.

Гурав: НҮДЭЭ АРЧЛАХ: Хийх арга: Гарын эрхий хуруугаар чамархай дээр дарж хоёр гарын долоовор, дунд хурууг хоёр нүдний дээд, доод зовхин дээр тавьж гадагш нь дээш нь чамархайн зүгт илнэ. Энэ дасгал нь элэгний өвчтэй хүнд маш хэрэгтэй байна.  

Дөрөв: ХАМРАА АРЧЛАХ: Хийх арга: Хоёр гарын эрхий хурууны булчингаар хамрын хоёр хажууг дээш доош илнэ. Энэ дасгал нь хамрын өвчнөөс хамгаалж, ханиаднаас сэргийлнэ.

Тав: ХАМРЫН ДООД ЦЭГИЙГ ДАРАХ: Хийх арга: Долоовор хуруугаар хамар, уруулын уулзвар цэг дээр дарж нар зөв эргүүлэх байдлаар нухална. Энэ дасгал нь нурууны булчин татах, нуруу өвдөх, наршсан үед хийхэд сайн үр нөлөөтэй.

Зургаа:  ДООД УРУУЛЫН ЦЭГИЙГ ДАРАХ: Хийх арга: Долоовор хуруугаар дээд уруулын гол цэг дээр дарж нар зөв эргүүлэн нухална. Энэ нь хацар хавдах, хонхойх, нүд буйл өвдөх, шүлс гоожихыг эмчилнэ.

Долоо: ЗАВЖАА ДЭЭШ НЬ ТҮЛХЭЖ ИЛЭХ: Хийх арга: Эрхий, долоовор хурууны үзүүрээр завжаа дээш хацар уруугаа татаж илж байвал завж, хацар мурийх, хацар, нүд татах, зовхины өвчнөөс сэргийлнэ. Эдгээр дасгалыг эрүүл хүн есөн удаа, өвчтэй хүн 36 удаа хийвэл ач тустай байх болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх