Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/c4ca4238a0b923820dcc509a6f75849b.jpg

2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зуунмод 1,2 км замын ажлыг 2,2 тэр бум төгрөгөөр хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжид хотын төвийн 0,790 км авто замын ажил ид явагдаж байна.

 Төв аймгийн Зуунмод сумын хатуу хучилттай замын ажлын гүйцэтгэгчээр “Замын Битум” ХХК-н шалгарч ажлаа гүйцэтгэж байна.  Зуунмод сумын , Төв Чандмань ДЭХГ-ын баруун уулзвараас, Нэг цэгийн үйлчилгээний төв хүртэл  0,4км  авто зам,   Хөгжил хотхоны баруун талын уулзвараас -Манзушир хорооллын хойд талын 0,39 км авто замын ажлууд ерөнхийдөө дууссан талаар албан эх сурвалж мэдээлж байна. Түлхүүр гардуулах гэрээгээр явагдсан тул замын хавтанг 1 дан байхаар тус компанийн зүгээс тооцоолжээ.  Харин Манзушир хийд хүртэлх авто 0,4 км замын ажлын тендер зарлагдсан. Энэ ондоо багтааж ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Дээрх замын ажлууд он дамжин хийгдэх байсан ч энэ ондоо шахаж дуусгасан талаар ч тэд ярилаа. Түүнчлэн Соёл амралтын хүрээлэнгийн дотор талд Цэнгэлдэх хүрээлэнг тойрсон явган хүний замын барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.

ОНЗС-ийн хөрөнгө оруулалтаар доорх зам барилга, засварын ажлуудыг “Төв АЗЗА  ТӨХК”-н  гүйцэтгэж  ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. Үүнд Зуунмод сумын Мэргэжлийн хяналтын газрын урд уулзвараас 40,41-р байрны зүүн талын зам хүртэлх авто замын хучилтын ажлыг 79,6 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Өндөрширээт Хэрмэн дэнж дэх Гүүрийн их засварын ажлыг 57.9 сая төгрөгөөр, Зуунмод хотын хатуу хучилттай авто замын засварын ажил, 17,18-р байрны зүүн талын зам өргөсгөх ажлыг 48,7 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэсэн байна. Энэ онд Төв аймгийн Угтаал, Заамар сумын 133 км авто замын ажлын зураг төслийг 500 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх