Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/95471e_p19bo5o1qa198218nb1v9e1nq61q3s2_x974.jpg

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгороор 20-25 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.

2018 оны 07 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 6,7-нд ихэнх нутгаар, 8,9-нд говь талын нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх