Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3e8db8d5-90a3-4002-a910-3a43474e9032.jpg

Номын сангийн хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой бүхий АНУ-ын Төрийн департаментийн “International Visitor Leadership Program on Demand” буюу Олон улсын манлайлагчдын зочин хөтөлбөрт Монгол Улсын номын сангийн арван төлөөлөл хамрагдаж 2018 оны зургаадугаар сарын 10-22-ны өдрүүдэд Америкийн номын сангийн хөгжлийн шинэ түвшинд хүрсэн ажил үйлчилгээтэй нь танилцан “Номын сангийн нөөцийн менежмент” сэдэвт сургалтад хамрагдлаа. 

АНУ-ын Төрийн департаментийн “International Visitor Leadership Program on Demand” буюу Олон улсын манлайлагчдын зочин хөтөлбөрт хамрагдагсад хөтөлбөрийн ажилтнуудын хамт

Монголын номын санчид орчин үеийн номын сангийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй мэдээллийн технологи өндөр хөгжсөн Америкийн Нэгдсэн Улсын 12 номын санд зочилж, мэргэжил нэгт нөхдөөсөө шинэ мэдлэг, туршлагаас нь суралцаж ирлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Вашингтон ДиСи хот дахь Конгрессийн номын сан, Питтсбург хотын Карнегийн нэрэмжит хотын номын сан, Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сан, Карнегийн бизнесийн  номын сан, Питтсбургийн их сургуулийн номын сан, Манчестер хотын нийтийн номын сан, Нью Хэмпшир мужийн номын сан, Конкорд хотын нийтийн номын сан, Дартмоут коллежийн номын сан зэрэг  томоохон хотууд,  мужийн, орон нутгийн олон нийтэд болон хүүхдэд үйлчилдэг номын сангийн үйл ажиллагаатай танилцав. Мөн их, дээд сургуулийн болон хувийн номын сангуудын үйл ажиллагаа, номын санч бэлтгэдэг сургуулийн сургалтын хөтөлбөрөөс судалгаа хийжээ.

Америкийн номын санчид монголын номын санчдад өөрсдийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж, хамтран ажиллах боломжоо тодорхойлсон нь Монголын номын сангуудын гадаад харилцаа, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох юм.

Орчин үеийн техник технологийн ашиглан уншигчдад түргэн шуурхай мэдээлэл хүргэх үйлчилгээ

Бурлингтоны бизнесийн номын сан Питтсбург хот

Үнэт ховор номыг хадгалагч тусгай зориулалтын тавиур

Дартмоут коллежийн номын сан Конкорд хот

Хөтөлбөрт хамрагдсан номын санчид суралцаж ирсэн мэдлэгийн богцоо задалж, хот, хөдөөгийн номын санчидтайгаа мэдээллээ хуваалцахаар ирэх сарын сүүлээр орон нутагт сургалт семинар, Монголын номын санчдын улсын зөвлөгөөнийг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх