Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/foto-unian_rect_b31d2e134191b60247e488726ab159c0.png

Украйн улс дахь "Транспарэнси интернэйшнл" байгууллагын салбар, Авлигатай тэмцэх төв, “Автомайдан” нийгэмлэг тус улсын Ерөнхийлөгч Порошенког шүүхэд өгсөн байна. Тухайлбал, Авлигын эсрэг үндэсний товчооны аудитын хороонд гишүүнээр Павло Жебривскийг томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох шаардлагыг Дээд шүүхэд өгчээ.

Тэдний үзэж байгаагаар, Павло Жебривскийг томилсон явдал нь Авлигын эсрэг үндэсний товчооны тухай хуульд нийцэхгүй байгаагийн дээр тэр уг албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзжээ.

Уг шаардлагад бичсэнээр, албан тушаал хаших иргэн нь Украйн улсад болон гадаадад хууль сахиулах байгууллага, прокурор, шүүхэд ажилласан туршлагатай хүн байх ёстой аж.

Авлигын эсрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн хэлснээр, Жебривскийг Авлигын эсрэг үндэсний товчооны хорооны гишүүнээр томилсноор тус товчооны хараат бус байдал, ажлын үр өгөөж суларна гэсэн байна.

Энэ оны 6 дугаар сарын 13-нд Ерөнхийлөгч Порошенко түүнийг Донецкийн цэрэг-иргэний засалалын тэргүүний албан тушаалаас чөлөөлж, Авлигын эсрэг үндэсний товчооны хорооны дэргэдэх гурван аудиторын нэгээр томилжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх