Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/36278638_1607725632688604_4189064706834563072_n_20180629031753.jpg

Өчигдөр хуралдсан НИТХ-ын ээлжит 17-р чуулганы үдээс хойших хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Агаар орчны бохирдлыг  бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа  ажлууд үр дүн багатай байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл ихэсч, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байгаа. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад  чиглэсэн ойрын хугацаанд үр дүнд хүрэх, бодитой үйл аижллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөц бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, НИТХ-ын тогтоолууд зэрэгтэй уялдан эрдэмтэн, доктор, экологич, цаг уурч, инжинерүүдийг багтаасан судлаачдын баг "Нийслэл Улаанбаатар хотын агаар"-ын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний төслийг боловсруулжээ.  Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа хотын газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог тэдгээрийн агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гарган үзүүлэх зэрэг хэд хэдэн зарчимд тулгуурлан боловсруулсан  байна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг  нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг хэвшүүлэх, энэхүү мастер төлөвлөгөөг  2017-2019, 2020-2025 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгажээ. Мастер төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлбэл хотын агаарын бохирдол 2018-2020 онд 30-35 хувь, 2025 он гэхэд 70-75 хувиар буурах боломжтой гэж эрдэмтэн, судлаачид тооцоолжээ.  Ийнхүү НИТХ-ын хуралдаанд төлөвлөгөөг танилцуулж дэгийн дагуу төлөөлөгчид асуулт асууж санал хэлснээр батлахаар болов. Төлөвлөгөөг хэхэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгож тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын тэргүүлэгчдэд даалгалаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх