Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/36425335_1844615028894492_1011016218938703872_n.jpg

МҮБХ-ныхон хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Ингэхдээ гурван шатны шүүх болон ОӨУБЕГ-аас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг томилж, албан ёсоор бүртгэсэн байтал МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь хүчингүй болсон тамга, гэрчилгээ ашиглаж, өөрийгөө МҮБХ-ны тэргүүн хэмээн нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг төөрөгдүүлж, сүүлийн 20 орчим жил МҮБХ-ны нэр хүндийг унагааж, өөрийн  өмчийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаас бүрдсэн допингийн төвөөрөө шантааж, хууль бус бизнес хийж, өөрийн талын бөхчүүдэд цол авч өгөх, бусад бөчхүүдийг хохироож цолыг нь хураах арга хэрэгсэл болгож,  улсын баяр наадмаар ард  түмний нүдэн дээр зориудаар унаж өгөх бизнес буюу  найраа хийх,  ашиг сонирхлын зөрчилтэй илт  буруу шүүлтээр бөхчүүдийг хохироох байдал хэрээс хэтэрч, олон хууль бус ажиллагаа явуулж байна" гэж үзэн Ерөнхийлөгчид ханджээ. 

Мөн "Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, Хэнтий аймгийн харьяат, улсын арслан Э.Оюунболд нь 2017 оны Улсын Баяр Наадмын 5-ын даваанд ам авахдаа наадамчин олны, телевизийн камерын өмнө даваа наймаалцсан явдал болсон бөгөөд үүнд  тухайн үед МҮБХ-ыг удирдаж байсан болоод баяр наадам  зохион байгуулж байсан ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарын хүмүүс ямар ч хариуцлага тооцоогүй, хамтран оролцсон байдал  нь Монгол бөхөд найраа, даваа унааны бизнес цэцэглэн хөгжсөний тод жишээ юм" гэжээ. 

Түүний найраа хийн, хуруу гараараа үнэ ханшаа тохирч буй бичлэгийг хүргэж байна. 

Түүнчлэн "Баяр Наадмыг Зохион байгуулах комисст УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн гар хөл болсон  С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарын хүмүүс жил бүр орж баяр наадмыг будлиантуулж, ашиг олдог байдал хэрээс хэтэрсэн. Хамгийн сүүлд 2016 оны Улсын Баяр Наадамд өрсөлдөгч бөхөө давсан улсын арслан П.Бүрэнтөгс, 2017 оны Улсын Баяр Наадамд өрсөлдөгч бөхөө давсан улсын аварга Ч.Санжаадамба нарын барилдааныг ашиг сонирхлын зөрчилтэй илт буруу шүүлт явуулж баяр наадмыг будлиантуулсан" гэжээ. 

Барилдааны бичлэгүүдийг хүргэж байна. 

Хүсэлтийнхээ төгсгөлд "УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн мэдлийн “Аварга” Дээд Сургуулийн багш Адъяасүрэнхүүгийн хүргэн Ц.Магалжав гэгчид 7 даваагүй байхад Улсын Заан цол олгосон. Ийнхүү цол олгохдоо “Аварга” Дээд Сургуулийн захирал, багш ажилчид, эхнэр нөхрөөс бүрдсэн “Допингийн Эсрэг Төв” ТББ гэгчээрээ улсын гарьд Д.Рагчааг допинг хэрэглэсэн гэсэн дүгнэлт гаргуулж хүргэндээ заан цол хууль зөрчин авч өгсөн" хэмэн дурджээ. Улмаар хууль зөрчин цол авсан Аварга Дээд Сургуулийн багшийн хүргэн Ц.Магалжавын улсын заан цолыг хурааж, жил бүл Улсын Баяр Наадмыг будиантуулж ашиг олдог УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн гар хөл болсон ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарыг Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын гишүүнээс хасч, зориудаар унаж өгөх бизнес хийж байгаа Улсын арслан, Хэнтий аймгийн бөх Э.Оюунболдод хариуцлага тооцож өгнө үү гэжээ. 

Ингээд Ерөнхийлөгчид хандсан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх