Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/36281306_996341433867087_6327837096006385664_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн  шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн  Архангай, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцах, аймаг, сумын Онцгой комисст туслан заавар зөвлөгөө өгөх, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор орон нутагт ажиллаж байна. 

Ажлын хэсэг өнөөдөр Архангай аймагт ажиллаж,  аймгийн Онцгой комиссын хуралдуулан, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. 

Тухайлбал, Цэнхэр, Төвшрүүлэх, Хашаат сумдад  хяналтын постыг нэмэх, халдваргүйтгэлийг чанартай хийх, мэргэжлийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож уялдаа холбоотой ажиллах, голомтод ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн, малчид иргэдийн эрүүл мэндэд анхаарах, хоол хүнс болон бусад хангамжийг сайжруулахыг үүрэг болгов. 

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь олгох асуудлыг нэгдсэн журмаар шийдвэрлэж хүүхдүүдийг аймгийн төв рүү мэргэжлийн байгууллагын хяналт дор халдваргүйтгэлийг чанартай хийж, нэвтрүүлж гаргах, Мал эмнэлгийн ерөнхий газраас ирүүлсэн шүлхий өвчний вакциныг өвчний эрсдэл өндөр бүс нутагт хуваарилалтыг зөв хийж, стандартын дагуу шуурхай  зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэгжүүлэв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх