Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1btiuhf1oftt1n5utqe15cs4841.jpg

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

2018 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 29-30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх