Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/aduu1.jpg

Урин дулаан ирж малчин хүмүүс гүүгээ барьж буугаад мордох хүмүүн заяаг хотол олнооноор айргаараа цайлсан цаг айлчилна ирсэн билээ. Бид та бүхэндээ гүүний саамаар биеэ хэрхэн эмчилж болох талаар зөвлөмжийг хүргэж байна.  Монгол орны олон зүйл ургамал бүхий бэлчээрт идээшсэн гүүний саам нь биохимийн идэвх үлэмж давуу байгаад түүний онцгой чанар оршдог байна. Гүүний сааманд А, В1, В2, В6, В12, С,Е, К, Д зэрэг амин дэмүүд агуулагддаг учир  манай ард түмэн эртнээс гүүний саамыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж  ирсэн билээ. Үүний  тод жишээ болгож “ Монголын нууц товчоо”  хэмээх алдарт зохиолд зүг зүгийн мянгат бүрээс гүү гаргаж, мөн саах саальчныг томилж  өдөр бүр гүүний эсгэ /сүү/ уулгаж байсныг дурдахад хангалттай биз ээ.  Гүүний саам нь амин чухал, фермент, эрдэс амин дэм зэргээр нэн баялаг бөгөөд   биед уураг, амин дэм, эрдэс бодисыг нөхөн сэлбэж өгдөг.  Цусан дахь холистриныг бууруулж судас хатуурахаас сэргийлэх үйлдэл үзүүлснээр ухаан санааг саруул байлгаж, цус төлжүүлэх, эд эрхтэнгийн өсөлт хөгжилт, нөхөн төлжилт болон биеийн эсэргүүцэл хэвийн байхад чухал үүрэгтэй. Саамыг зуны улиралд сувиллын газар ба гүүний зэлэн дээр бүлээнээр нь уувал хамгийн тохиромжтой. 

Мөн үүний саамыг модон буюу хуванцар эдлэлээр хийсэн саванд саах ба хадгалах нь нэн тохиромжтой . саамыг шилэн буюу хуванцар аяганд нарийн ширхэгтэй шүүрээр шүүж хийгээд уух нь зүйтэй байна. Саамыг хэт их хэмжээгээр ууж болохгүй бөгөөд багаас – ихэсгэж уух нь зүйтэй юм.

Саамыг уухдаа эхний өдөр  -50мл

Хоёр дахь өдөр -100мл

Гурав дахь өдөр – 150 мл

Дөрөв дэх өдөр – 200-250 мл буюу дунд шаазангаар /цаашид энэ тунгаар ууна/

Хоолны ундны өмнө өдөр бүр гурваас таван удаа ууна. Гүйлгэх шинж хоёроос дээш хонон илэрвэл хэмжээг нь багасгах хэрэгтэй. Саамын эмчилгээг гурваас дөрвөн жил дараалан давтвал үр дүнтэй байдаг.  Хүйтэн сэрүүний улиралд хуурай арван грамм саамыг зуун мл буюу дунд шаазангийн дундуур буцалгаж хөргөсөн усанд сайтар хутгаж өдөрт нэгээс хоёр удаа өлөн үедээ ууна.

Аль ч улиралд саам уухдаа анхаарах зүйл бол архи, шар айраг уухгүй байх, цөсний чулуутай юм уу элэгний хорт хавдартай үед хэрэглэж болохгүйг анхаарна уу? Мөн халуун рашаанд орж биеэ эмчилж байгаа тохиолдолд саамыг ууж болохгүйг, мөн бүх төрлийн хавдрын төгсгөлийн үе, чихрийн шижинтэй үед саамыг хэрэглэж болохгүйг анхаарна уу?

 

Та гүүний саамыг ууссанаар таны бие ходоод болон дотор эрхтэн эрүүлжинэ.Энэхүү гүүний саамыг ууснаар биеийн эсэргүүцэл, дархлаа сайжирч элэгний өвчинтэй тэмцэж урьдчилан сэргийлж, даамжрахаас сэргийлдэг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх