Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fridays-weather-forecast-unit-4_01.jpg

2018 оны 06 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 21, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх