Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/241be5c49c50c580big.jpg

Хятадын Коммунист намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хороо “Скай нет” гэх тусгай ажиллагаа явуулснаар гадаадын 90 улс орон руу оргон зайлсан этгээдүүдийг эргүүлэн авчирч чадлаа гэж мэдээлсэн байна.

Баримтад тулгуурласан мэдээлэлд БНХАУ 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр 4141 гэмт хэрэгтнийг эргүүлэн авчирчээ. Тэдний дунд төрийн албан хаагч байсан 825 хүн, Интерполоор зарлагдсан, Хятадад эрэн сурвалжлагдаж байсан 100 хүний жагсаалтад багтсан 52 хүн байжээ. Ийнхүү авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд Хятад улс гадаадад хууль бусаар гарсан 1,58 их наяд ам.долларыг буцаан авч чадсан байна.

Энэ оны 4 дүгээр сараас эхлэн Хятад улс авлигачид болон тэдний хөрөнгийг гадаадаас буцаан авчрах зорилготой “Скай нет” тусгай ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн шинэ ажиллагаа явуулж, авлигачдын хөрөнгөө гадаадад гаргахад ашигласан оффшор компаниудыг татан буулгах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй банкны сүлжээг таслан зогсоох арга хэмжээг авах юм байна. Энэхүү ажиллагааг явуулахад Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яам, Ардын банктай хамтран ажиллах бөгөөд гэмт хэрэгтний талаарх мэдээлэл олдвол түүнийг хаана байгаагаас үл хамааран баривчилж, шилжүүлэн авна гэсэн зарчмаар ажиллах ажээ.

Энэ талаар НАБЯ-ны Шанхай хот дахь Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Ли Гунцзин өгсөн ярилцлагадаа “Оргон зайлсан этгээд яг л агаарт хийсэх цаасан шувуу мэт. Тэр гадаадад нуугдаж болно. Гэхдээ түүний ул мөр нь Хятадад үргэлж байх болно” гэж хэлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх