etoim.mn
photos/35224851_2000940283313372_8225758658500231168_n_20180614043734.jpg

Зүүн хойд Азийн (ЗХА) аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” (Ulaanbaatar Dialogue on Northeast Asian Security) олон улсын V бага хурал 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэллээ. Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн хойд Азийн стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцоход чиглэсэн гадаад бодлогын үйл ажиллагааны хүрээнд хүрээнд Гадаад харилцааны яам энэ олон улсын бага хурлыг 2014 оноос хойш ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнтэй  хамтран зохион байгуулж ирсэн.

Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар эрдэмтэн судлаачид саналаа солилцох хэлбэрээр анх эхэлсэн яриа хэлэлцээний энэ талбар нь 2017 оноос эхлэн түвшингээ дээшлүүлж, бүс нутгийн улсуудын засгийн газрын албан ёсны төлөөлөгчдийг хамруулах болсноор ач холбогдол нь өсч, агуулга, оролцоо нь нэмэгдэж байна.  Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн 5 дугаар бага хурал нь сүүлийн саруудад Зүүн хойд Азид өрнөж буй нааштай өөрчлөлтүүдтэй давхцаж байгаагаараа онцлог болж байна.

Тавдугаар бага хуралд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Монгол Улс, Япон Улсын мэргэжилтэн, судлаачид болон НҮБ, Европын холбоо, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)  зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэ бага хурлаар 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, хэтийн төлөв, сорилт ба боломжийг тодорхойлох, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломж зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх