etoim.mn
photos/279684.p.jpg

Өөрийн хувийн бизнесээ эхлэх нь зөв үү, буруу юу гэдгийг тодорхойлох нь тйим амархан гаргачихдаг шийдвэр биш билээ. Үнэхээр амжилтанд хүрч чадах хүсэл мөрөөдөл, ур чадвар өөрт нь байгаа эсэхийг цөөхөн хүмүүс л тодорхой мэддэг. Тэгвэл бид та бүхэндээ амжилттай бизнес эрхэлж байгаа хүмүүсийн түгээлэм ажиглагддаг сул бай давуу талуудыг хүргэж байна. Та өөрийгөө бизнесмэн болж чадах үгүй ээ туршиж өөртөө анализ хийж үзээрэй. 

Бизнес эрхлэгчдийн  түгээмэл давуу талууд

•    Сэргэлэн цовоо байдал – Ерөнхийдөө эерэг хандлагатай шинэ боломжуудыг хүлээж авахдаа нээлттэй 

•    Чиглэсэн зорилготой – Өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд хүрээлэн байгаа бусад хүмүүсээс тусламж авч чаддаг

•    Эрсдэлтэй тулгарахдаа сандардаггүй – Тодорхой түвшний эрсдлээс амжилтыг бий болгож чаддаг

•    Зохион байгуулалттай- Зорилгоо биелүүлэх нөхцөл байдлыг бий болгож чаддаг

•    Зүтгэлтэй байх- Ямар ч байсан би үүнийг хийх болно.  Гэсэн тууштай хандлагатай 

•    Эрч хүчтэй -* маш их хэмжээний эрч хүчтэй 

•    Зохицох чадвартай- Нөхцөл байдал өөрчлөгдөхөд түүний дагаж өөрчлөгдөхдөө уян хатан байдаг.

•    Эрх мэдэлтэй- Өөртөө итгэлтэй, хариуцлага хүлээж, удирдлагыг гартаа авах чадвартай

•    Итгэл төрүүлэм- Хүндэтгэл хүлээм, бодитой, тулхтай дүр төрхтэй

•    Өөрийгөө мэддэг- Өөрийнхөө юуг сайн хийж чадах, юуг хийж чадахгүй  вэ гэдгээ сайн мэддэг

•    Шантрашгүй –Ихэнх хүмүүс шантарч буцчихаад байхад өөрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийсээр байдаг

 Бизнес эрхлэгчдийн түгээмэл сул талууд:

•    Цаг хугацааг бодитойгоор тогтоож чаддаггүй- өөрийн зорьж байгаа зорилгодоо хурдан хүрэхийн тулд түүнд зайлшгүй шаардагдах цаг хугацаа ба нөөцийн хэмжээг дутуу үнэлж яардаг. 

•    Ганцаараа хэт их зүйлийг амжуулахыг оролдддог- Өөрийн удирдлагад байгаа хүмүүстээ хангалттай хэмжээний эрх, үүрэг олгодоггүй. Мөн өрийн дотор байгаа санаагаа ганцаараа л амжуулах гээд зүтгээд байдаг.

•    Саад болох зүйлд хэт их анхаарал хандуулдаг-Үйл ажиллагаанд саад болох гэдны элдэв хүчин зүйлээс өөрсдийгөө тусгаарладаггүй, нээлттэй орхидог. Хамгийн их саад болдог зүйл бол утас болон урьдчилан тохироогүй уулзалтууд байдаг. 

•    Төлөвлөөгүй ажилладаг- Бизнесээ эхэлж байх үедээ маш өргөн хүрээтэй, нүсэр төлөвлөгөө зохиодог боловч дараа нь үүнийг овоорсон их цаасан дотроо мартаж орхидог. Тэд тухай үеийн, сэтгэлийн хөдлөлөөр удирдах удирдлагын аргадп шилжиснээр өөрсдийгөө байнгын эргүүлэгт оруулдаг. 

•    Гэрийн даалгавраа хангалттай хийдэггүй- Шалгаж туршиж үзээгүйгээр, тухайн зах зээл дээр хангалттай судалгаа хийлгүйгээр ажлаа эхэлдэг. Энэ нь сүйрэлд хүргэх алдаа байх нь элбэг. Ямар нэгэн бизнес эхлэхэд эхний алхмаа хийхийн тулд хичнээн л их бэлтгэл ажил хийнэ дараагийн алхмууд урт хугацааны туршид төдийчинээ л амархан үргэлжилдэг.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх