etoim.mn
photos/46305880262018-06-12-13-55[www.urlag.mn].jpg

“Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний энэ жилийн тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо. Түүний хувьд тэргүүн миссийн титмийн эзэн болсны зэрэгцээ “Мисс спорт”, “Мисс бикини” шалгаруулалтуудын ялагч болсон юм.

Б.Мөнхчимэг тэргүүн мисс болсноороо монголын миссүүдийн эгнээнд нэр нь бичэгдэхийн зэрэгцээ Япон Улсад зохион байгуулагдах "MISS INTERNATIONAL 2018" тэмцээний эрхийн эзэн болж байгаа юм. Тэргүүн миссээр тодорсон Б.Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай ажээ.

Ийнхүү “Mисс монголиа 2018” тэмцээний хамтран зохион байгуулагчаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо ажиллажээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх