Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2k0qzMr84t.jpg

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүн байна.

2018 оны 06-р сарын 06-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо шивэрнэ. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 13 хэм, 20 цагт 10 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаас 06 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх