Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/GJ1A6264-1024x683.jpg

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалт үргэлжилж байна.

Сургалтад  Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зооноз өвчин судлалын төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, сувилагч зэрэг нийт 30 орчим хүн оролцож байгаа юм.

Болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд нэрвэгдэгсдийг эрэмбэлэн ангилах, эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх, тухайн улс, орон нутагт тохиолдож байсан гамшгийн үед нэрвэгдэгсэдтэй хэрхэн ажиллаж байсан талаараа харилцан туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх