Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ff90a9dc-e38a-4bcc-bba9-65e0f8943e7a.jpg

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, Энэтхэгийн Элчин сайд Суреш Бабу, ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Иайн Кокс нарыг хүлээн авч уулзаж Монголын крикетийн холбооны талаар болон Монгол Улсад крикетийн спортыг хөгжүүлэх талаар санал солилцсон байна.

Монголын крикетийн холбоо нь крикетийн спортыг Улаанбаатар хотын хүүхэд, залуусын дунд түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд Австрали, Энэтхэг, Их Британийн Элчид сайдын яамдууд Монголын крикетийн холбооны дэмжигчдийн төлөөлөл юм байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын  10-15 сургуулийн хүүхдүүд крикет тоглож байгаа бөгөөд энэхүү спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах, энэхүү спортоын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх гэх мэт хүүхэд залуусыг энэхүү спортод татан оруулах тал дээр БСШУСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг Австрали тэргүүтэй дээрх гурван улсын Элчин сайдууд салбарын сайдаас хүсэхийн ялдамд энэ Ням гаригт болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Крикетийн талбайн дэргэдэх “Гэр” павиллионы нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирж крикетийн спорттой танилцахыг хүслээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа монгол хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж буйд талархаж буйгаа илэрхийлээд цаашид салбар яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Крикетийн спорт нь /gentlemen's game/ Англи улсаас гаралтай эртний спортуудын нэг бөгөөд тус бүр 11 тоглогч 2 багт хуваагдан тоглодог. Тоглогчдоос ихээхэн авхаалж самбаа, хурд, хараа, багаар ажиллах чадварыг шаарддаг нь уг спортын онцлог юм байна. Мөн крикет нь багийн гишүүд болон өрсөлдөгчөө хүндлэх, шүүгчийн шийдвэрийг ёсчлон дагах, шударга өрсөлдөх зэрэг зарчмыг баримталдгаараа сонсогч, суралцагчдын сахилга, ёс зүй харилцаанд эерэгээр нөлөөлөх спорт ажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх