Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/33540589_830866477097763_2323730177906966528_n.jpg

Залуу гэрэл зурагчин н.Сэргэлэнбатын "МИНИЙ ЭХ ОРОН" байгалийн гэрэл зураг Булган аймагт нээлтээ хийлээ.

Дэлхийд онгон дагшин байгаль, үзэгсгэлэнт төрхийг хадгалж үлдсэн улс орны нэгд Монгол орон зүй ёсоор ордог билээ. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн улмаас жилээс жилд өөрчлөгдөж буй байгаль дэлхийгээ хайрлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг хүн бүр санаачлан хийх шаардлагатай байгаа өнөө үед. Цаг үеээ олсон үзэгсгэлэн  21 аймагаар аялж байна. Тус үзэгсгэлэн найман настай балчираас наян настай буурлуудад  гэрэл зургаар дамжуулан.   Монгол орны байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулах, байгалийн  үзэгсгэлэнт төрхийг онгон дагшнаар нь үлдээх, ховордсон зэрлэг ан амьтан болон  ховор ургамлын төрөл зүйлүүдийг багтаан байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсрыг төрүүлж, боловсрол олгож буй. Түүнчилэн  эх дэлхийгээ хайрлан, хамгаалах  зүйлст төслийн баг ард иргэдийг уриалаж байгаа аж.

Энэхүү үзэгсгэлэн нь хүүхэд багачуудад  Алтай, Хангай, Говь хосолсон   өвөрмөц байгалийн төрхийг дурандаа тусгаж дэлгэн, Монгол Улсын Улаан номонд орсон зэрлэг ан амьтад, ховордсон ургамлын төрөл зүйлсийг үзэгсгэлэндээ багтаасан нь олзуурхуйштай юм. Мөн видео, 3D хэлбэрээр  үзүүлж байгаагаараа онцлог бөгөөд тус видеог та үзсэнээрээ түүхэн тодорхой үеийн соёлыг илтгэсэн палеонлогийн хадны бичээсийг  өөрөө бийрээр олж хэсэг хугацаанд судлаач болж цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх