etoim.mn
photos/social.jpg

Сошиал сүлжээ сүүлийн үед мэдээлэл солилцох, зар сурталчилгаа түгээх хамгийн том салбар болоод байгаа гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд буй. Мэдээлэл солилцох түгээхийн зэрэгцээ, мэдлэг нэмэх, цагийг үр бүтээлтэй хөгжүүлэх сайн талтайн зэрэгцээ худал мэдээлэл цацах, хүний нэр хүндэд халдах гэх мэтчилэн сөрөг нөлөө ч байдаг. Тэгвэл сошиалд идэвхтэй байдаг пэйж хуудас, группийн админ, IT технологийн мэргэжилтнүүд нэгдэн Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо байгууллаа.

Өнөөдрийн байдлаар манай холбоонд 20к-480к хүртэл гишүүдтэй 31 фэйсбүүк групп 30к-240к-тай нийт 52 фэйсбүүк хуудас, 1,5к-37к дагагчтай 18 twitter хуудас нэгдээд байгааг дуулгахад таатай байна. Нийтдээ давхардсан тоогоор 7,352,000 орчим цахим хаяг уг холбоонд нэгдээд байна. Монголдоо хамгийн анхны уг холбоо өчигдөр буюу тавдугаар сарын 20-нд анхны хурлаа хийж, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон байна. Дөнгөж байгуулагдаад мэдээллийн ийм хүчирхэг нэгжүүдийг нэгтгэсэн тус холбоо цаашид ч өргөжин тэлэх бололтой. Удахгүй бүх гишүүдийн нэгдсэн хурлаа хийнэ.

Тэд сошиал медиаг зөв гольдролоор хөгжүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө уриалан таниулах зорилготой, сошиал маркетингийг хөгжүүлэх зорилготой. Монголчуудын хувьд олон нийтийн сүлжээг маш сайн ашигладаг боловч маркетингийн хөгжил дутмаг. Гэтэл сүүлийн үед сошиал медиаг зар сурталчилгаа, маркетингийн хамгийн том салбар гэж тооцох болсон. Тухайлбал зөвхөн Монголоос фэйсбуук сурталчилгаанд зориулж жилдээ 30 сая ам.доллар Фэйсбуук компанид илгээдэг гэх мэдээлэл байдаг аж.

Доор дарж холбогдоно уу

https://www.facebook.com/MGLsocial.mn/

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх