Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/zJZeYlAbDtmAnovLL48ce67e8bccff5fd9b0e215fd8dafdc8.JPG

2018 оны тавдугаар сарын 17-ны байдлаар Архангай аймгийн Өгийнуур, Ихтамир суманд шүлхий өвчний үеийн хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Тавдугаар сарын 5-нд Өвөрхангай аймгийн Өлзийт сум, 7-нд Архангай аймгийн Хотонт сум, 13-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, 14-нд Төв аймгийн Жаргалан суманд хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэм цуцлагдлаа. Ийнхүү дөрөвдүгээр сарын 20-ноос хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй бөгөөд хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажилласнаар өвчний хүрээ тэлэлгүй, хумигдсаар байна. 2018 оны хаврын шүлхийн вакцинжуулалтын тухайд, аймаг, орон нутагт харилцан адилгүй буюу 35.9-96.2 хувийн биелэлттэй байгаа бөгөөд улсын хэмжээнд дунджаар 66.5 хувийн гүйцэтгэлтэй байна. 2018 оны 5 дугаар сарын 7-ны байдлаар Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир сум, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум, Төв аймгийн Жаргалант сум гэсэн нийт гурван аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байсан. Тэгвэл үүнээс гуравдугаар сарын 24-нөөс Өвөрхангай аймгийн Өлзийт суманд хэрэгжсэн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. Ийнхүү шүлхий өвчний тархалт хумигдсаар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш хорио цээр бүхий сумдад өвчлөл нэмэгдээгүй, одоогоор гурван аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Энэ сарын 9-нд ирүүлсэн мэдээгээр бол шүлхий өвчнөөс сэргийлэх 2018 оны хаврын вакцинжуулалт улсын хэмжээнд дунджаар 45 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 1.7 сая гаруй толгой малыг вакцинжуулаад байгаа бөгөөд вакцинжуулалтын явц Төв аймагт хамгийн өндөр буюу 86 хувь, Архангай аймагт 76 хувь, нийслэлд 74 хувь, Дундговь аймагт 68 хувьтай тус тус явагдаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх