Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1460946421_untitled-11.jpg

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Ховдын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи ширүүсч шороон болон цасан шуурга шуурч, 20-21-нд шилжих  шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаархаг нутгаараа хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 хэм, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 26-28 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, 24-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 23-нд зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 21-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх