etoim.mn
photos/2970_9591249.jpg

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор таван хошуу мал сүргийн бүтцийн уламжлалт зохицолдоог алдагдуулахгүй байх, дэлхий дахины ач холбогдлыг эрхэмлэн үзэх, тэмээн сүргийн тоо, толгойг өсгөх, ашиг шим, чанарыг сайжруулах, ачлага, уналга эдэлгээний чиглэлээр үржүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготойгоор Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолоор “Тэмээ” дэд хөтөлбөрийг батлуулан ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны А/197 дугаар захирамжаар ботго бойжуулсан малчдад урамшуулал олгох ажлыг төрийн банктай хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж ажиллаж байна.

Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2017 онд Дорнод аймгийн хэмжээнд 370 малчин өрхийн 1098 толгой ботгонд 19.500.000 /Арван есөн сая таван зуун мянга/ төгрөгийн урамшууллыг сум орон нутгийн харьяа банкаар дамжуулан малчдад олгож эхлээд байна.

Тэмээний тоо толгойг өмнөх онтой харьцуулахад 396 толгойгоор буюу 7.1 хувь, ботгоны тоо толгой 290 толгойгоор буюу 25.5 хувиар өссөн дүнтэй байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх