Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fridays-weather-forecast-unit-4_01.jpg

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтайн  уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар 23-28 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.  Өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд Алтай, Хангайн уулсаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр, 18-19-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх