Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fridays-weather-forecast-unit-4_01.jpg

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун дулаарна.

2018 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь талын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх