Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2950_5140984.jpg

Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны тооцоолсон суурин хүн амын тоогоор төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийг харгалзан тодорхойлох буюу Дорнод аймгийн харьяат шинээр төрсөн хүүхдийг мэндэлсэн хугацаагаар нь дараалуулан гаргасан жагсаалтаас тухайн хугацаанд нас барсан хүний тоог хасаж тооцон 80 мянга дахь иргэнийг тодруулах аж. 

Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн хэмжээнд төрөлт нэмэгдэж, сард 180-200 хүүхэд мэндэлж, шинээр төрсний гэрчилгээ авч байгаа талаар Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлж байна. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалаар эхний буюу 80 мянга дахь иргэн төрснөөс  хойш шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд мэндэлсэн хүүхдүүдийг “Үе чацуутан”-аар тодруулан, батламжилна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх