Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/241be5c49c50c580big.jpg

Гана Улсын Авлигын эсрэг хамтын түншлэл авлигын талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг шагнадаг байх журмыг бий болгосон талаар тус түншлэлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, тус улсад “шүгэл үлээгч”-ийн тухай хууль батлагдсан бөгөөд одоо мэдээлэгчийг хамгаалалтад авах, авлигын талаар мэдээлэл өгсөн иргэдийг шагнаж, урамшуулах нөхцөл бүрдсэн гэж хэлсэн байна.

Шүгэл үлээгчийн тухай хуулийг авлигыг устгахад чиглэсэн арга хэмжээ болгож хэрэглэхээс илүүтэйгээр зөв бодлого гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг болохуйц нотлох баримтын түвшний мэдээлэл өгч байхыг тус түншлэлийн Нарийн бичгийн дарга Бьюти Нартэх иргэдээсээ хүсчээ. Африкийн мэдээллийн нэгэн агентлагийн менежер Улс төр, нийгэм, эдийн засагтай холбоотой авлигын хэргийн талаар мэдээлэхийг иргэддээ уриалж, “хувь хүн, иргэд идэвхтэй оролцож, Парламентын гишүүдийг хөдөлгөж чадаагүй тэр цагт авлигачид хүчтэй хэвээр байх болно” гэж хэлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх