Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fridays-weather-forecast-unit-4_01.jpg

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, Монгол Алтайн нуруу, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн сав газраар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар,  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 2,5-нд баруун аймгуудын нутгаар, 3,4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 4-нд нутгийн хойд, 5-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх